
Тэрбээр “Эдүгээ Орос улс их найман орны дотор өсөлтийн хамгийн өндөр хурдацтай байна. Дэлхийд ч мөн үзүүлэлтээр тэргүүний байр эзлэж байна” гэж онцолжээ.
Түүний хэлснээр дэлхийн санхүүгийн хямралын үед Оросын эдийн засаг нэлээд унасан. Гэвч одоо сэргэн хөгжиж, бүх үзүүлэлтээр урагш ахиж байна гэв.
Оросын эдийн засагт оруулсан хөрөнгийн хэмжээ бол эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт мөн. Эдүгээ хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдсэн гэж В.Путин тэмдэглэжээ.
“Евро бүст өр ДНБ-ий бараг 90 хүвь эзлэж, АНУ-д 100 хувиас давж, Японд 226 хувь эзлэв. Харин манайд бараг 10 хувь эзлэж, түүнээс 2,5 хувь нь гадаадад тавьсан өр боллоо. Төсвийн алдагдал улс орнуудыг бие даасан шийдвэр гаргах эрхгүй болгоход хүргэв. Бид ерөнд идэгдэлгүй хямралыг давж, үндэсний валют, төсвийн системийнхээ тогтонги байдлыг хэвээр хадгалсан юм. Орос их найман орны дотор 2011 оны үр дүнгээр алдагдалгүй төсөвтэй цорын ганц улс боллоо” гэлээ.
Д.Идэр