
“Унха 3” нэрт Хиймэл дагуулыг өнөөдөр буюу энэ сарын 12-оос 16-ны хооронд аль нэг цагт хөөргөхөөр төлөвлөсөн байна.
Цаг агаарын хувьд өнөөдөр болон ирэх бямба гариг тааламжтай байна гэж Японы ажиглагчид таамаглал дэвшүүлжээ.
Харин Өмнөд Солонгосын пуужингийн шинжээч, профессор Франкис Юн ч мөн өнөөдөр хөөргөх магадлалтай гэж үзжээ.
Хэрэв хиймэл дагуулыг төлөвлөсөн ёсоор хөөргөвөл Солонгосын хойгийг Хятадаас тусгаарладаг тэнгис дээгүүр өнгөрч, хиймэл дагуулыг орбитод хүргэснийхээ дараа Флиппиний ойролцоох далайд унах юм. Тиймээс ойролцоох бүс нутгийн эрх баригчид асуудалд ихэд санаа зовж байна.
Шатахуунаар цэнэглэж дууссаныха дараа пуужинг химийн бодисоор цэнэглэх юм байна.
Д.Идэр