Эмэгтэйчүүдийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-нд “Буянт-Ухаа” дахь шинэ спортын ордонд нээлтээ хийж эхэлсэн билээ. Харин Монголын шигшээ баг тэмцээний анхны тоглолтоо өчигдөр 2009 оны энэ тэмцээний аварга Тайландын багтай тоглосон юм.

Эмэгтэйчүүдийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-нд “Буянт-Ухаа” дахь шинэ спортын ордонд нээлтээ хийж эхэлсэн билээ. Харин Монголын шигшээ баг тэмцээний анхны тоглолтоо өчигдөр 2009 оны энэ тэмцээний аварга Тайландын багтай тоглосон юм. Таван үе үргэлжилсэн энэ тоглолтод 3:2-ын харьцаатай манай тамирчдын ялалтаар өндөрлөсөн юм. Эхний үед 14:25-аар, гуравдугаар үед 17:25-аар хожигдсон бол хоёрдугаар үед 25:19, дөрөв, тавдугаар үед 25:20, 15:10 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан юм. Харин манай тамирчдын дараагийн учраа Кыргызстан улсын баг бөгөөд өнөөдөр 15 цагаас тоглох юм.
Б.Ням