Өнгөрсөн жил Монгол улс 433.4 мянган тонн үр тариа хурааж, түүхэндээ байгаагүй их ургац авсан. Харин энэ жил түүнээс илүү ургац авах боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байна. Энэ жил улсын хэмжээнд тариалалт ирэх сарын 10-наас эхлэх бөгөөд 330 мянган га-д үр тариа тарина.

Мөн 15 мянган га талбайд төмс, найман мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га талбайд тос болон техникийн ургамал, малын тэжээл тариалахаар болжээ.
Б.Ням