Цахим иргэний үнэмлэхээр сонгууль өгөхгүй нь тодорхой боллоо
"Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил
удааширч байгаа учир сонгуулиас өмнө тарааж амжихгүй” гэж ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдорж хэлсэн. Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд ч иргэний цахим
үнэмлэхийг цаг хугацаанд нь хэвлэж тараах асуудал хүндрэлтэй байгааг хүлээн
зөвшөөрч байгаа.
"Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил
удааширч байгаа учир сонгуулиас өмнө тарааж амжихгүй” гэж ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдорж хэлсэн. Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд ч цахим
үнэмлэхийг цаг хугацаанд нь хэвлэж тараах асуудал хүндрэлтэй байгааг хүлээн
зөвшөөрч байгаа. Ер нь цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө тарааж чадахгүй нь
тодорхой боллоо. Цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлыг “Бодь интернэшнл” компани, СЕХ, ХЗДХ-ийн яам, УБЕГ гэсэн дөрвөн
байгууллага хариуцан ажиллаж байгаа ч үнэмлэхий хэвлэлт
хойшлогдсон бурууг бие бие рүүгээ гээ чихэж өнөөдөр хариуцлага хүлээх эзэнгүй
болчихоод байна. УБЕГ-ын дарга Л.Амарсанаагийн хэлж буйгаар “Бодь интернэшнл”
компани буруутай гэнэ. Учир нь
энэ компани цахим үнэмлэхний мэдээллийг суулгах программаа АНУ-ын “Data Kart” компаниас
авахаар гэрээ хийхдээ энэ сарын 4-нд Монголд ирж программаа суулгахаар
тохиролцсон аж. Гэтэл “Data
Kart” компанийнхан “Техникийн шалтгаанаар заасан хугацаандаа программаа суулгаж
өгч чадахгүй боллоо. Энэ сарын 22-нд программаа суулгаж өгье” гэдэг саналаа “Бодь
интернэшнл” компанийханд албан ёсоор мэдэгджээ. Иргэний цахим үнэмлэх тараагдах ажил хойшлогдсоноор сонгууль шудрага болно гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм.