
Өнөөдөр Амлалт нэхэх ард түмний холбооноос нэг сая төгрөгийн асуудлаар
хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурлаар 35-55 насны иргэдэд нэг сая
төгрөг олгуулах саналыг Засгийн газарт хандан гаргаж байгаагаа зарлах
гэнэ.

Өнөөдөр Амлалт нэхэх ард түмний холбооноос нэг сая төгрөгийн асуудлаар 13 цагт хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурлаар 35-55 насны иргэдэд нэг сая төгрөг олгуулах саналыг Засгийн газарт хандан гаргаж байгаагаа зарлах гэнэ. Гэтэл Засгийн газраас УИХ-ын сонгуулийн амлалтын 1.5 сая төгрөгийг ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй гэхчилэн хэсэгчилсэн бүлэгт сонгуулиас өмнө олгохоор шийдвэрлээд байгаа билээ. Дээрх хоёр агуулга зөрчилдөж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэх ид насны хүмүүст зориулж нэг сая төгрөгийг ямар үндэслэлээр нэхэж байгаа нь одоохондоо тодорхойгүй байна.