Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл гуравдугаар сарын шилдэг тамирчнаар мэргэжлийн сүмо бөхийн “Харү” башёд 13 давж, шинээр озеки цол хүртсэн какүрюү М.Ананд тодорчээ. Тэрээр өнгөрсөн сард гайхалтай барилдааныг үзүүлж, тэмцээний сүүлийн өдөр хүртэл түрүү бөхийн хэмжээнд өрсөлдсөн юм. Монголын дөрөв дэх озеки болсон тэрээр энэ сард 45%-ийн санал цуглуулж сарын шилдэгээр шалгарсан юм.
Б.Ням