800 саяын шагналын сантай үндэсний бөхийн “Хасу” лигийн тэмцээнд Гүржийн жүдочид оролцохоор болжээ. Тэд “Хасу” лигийн сүүл мушгиж буй ӨМӨЗО-ы багт хүч нэмэх бөгөөд жүдо бөхийн +100 кг-ын жинд барилддаг Адам Окруашвили, Звиади Ханжалиашвили нар орж байгаа юм.

800 саяын шагналын сантай үндэсний бөхийн “Хасу” лигийн тэмцээнд Гүржийн жүдочид оролцохоор болжээ. Тэд “Хасу” лигийн сүүл мушгиж буй ӨМӨЗО-ы багт хүч нэмэх бөгөөд жүдо бөхийн +100 кг-ын жинд барилддаг Адам Окруашвили, Звиади Ханжалиашвили нар орж байгаа юм. Гүржийн жүдочид өнгөрсөн сард манай жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн юм. ӨМӨЗО-ы шинэ бүрэлдэхүүнтэй баг ирэх бямба гаригт Булган аймгийн бөхчүүдтэй барилдана.
Б.Ням