Яг одоо “РЦНК” буюу Оросын соёл, шинжлэх ухааны төвд “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн эхэлж байна. 11 цагаас эхэлсэн үзэсгэлэнг Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниуд оролцох юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд ОССК, ЗТБХБЯ болон холбогдох байгууллагууд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой дүрэм, журам, хууль, эрхийн актууд зэрэг бүх мэдээллийг нэг дор өгөх юм.
Б.Ням