Ирэх даваа гариг буюу 4 дүгээр сарын 16-наас эхлэн тээврийн хэрэгсэл худалдан авч буй иргэд өөрт таалагдсан дугаараа дугаарын сангийн дэлгэцнээс сонгон авахааргүй болжээ.

Тээврийн хэрэгслийн дугаар олголтыг автоматаар сонгогддог болгосон шалтгааныг Авто тээврийн газраас “иргэд өөрийн утасны дугаар, төрсөн өдөр, гэр бүлээрээ ижил дугаар, хос дугаар авдгаас болж хэл ам их гарах болсонтой холбоотой” гэж тайлбарласан юм.
Б.Ням