Лэди Гагагийн “Born this way” дэлхийг тойрох аялан тоглолтын тов гарлаа. Түүний тоглол энэ сарын 27-нд Сөүл хотоос эхлэх бөгөөд Европын орнуудын тоглолт нь ирэх наймдугаар сарын 14-нөөс Болгарын Софи хотоос эхлэх ажээ.
Лэди Гагагийн “Born this way” дэлхийг тойрох аялан тоглолтын тов гарлаа. Түүний тоглол энэ сарын 27-нд Сөүл хотоос эхлэх бөгөөд Европын орнуудын тоглолт нь ирэх наймдугаар сарын 14-нөөс Болгарын Софи хотоос эхлэх ажээ. Энэ удаа түүний Британид хийх тоглолтын өдөр тодорхой болсон бөгөөд Английн “Твикенхам” цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 8-нд, Манчестерт есдүгээр сарын 10-нд тоглолтоо хийх гэнэ. Тоглолтуудын тасалбарыг энэ баасан гаригаас борлуулж эхлэх аж. “Born this way” цомог өнгөрсөн онд хэвлэгдсэн бөгөөд дэлхий даяар тун амжилттай борлогдож байгаа.