
Нийтийн тээврийн үйлчилгээний автобус компаниуд иргэдэд ойртсон
өдөрлөгөө Баянзүрх дүүргийн Шархадны автобусны зогсоолд зохион
байгуулжээ. Өдөрлөгийн үеэр ажилтнууд урлагийн тоглолт зохион байгуулж,
хөгжөөнт тоглоом зохиож, шинээр ажилд орох хүмүүсийг бүртгэн авчээ.
Нийслэлээс зарласан иргэдийн орлцооны ажлын хүрээнд Нийтийн тээврийн
газар энэ оны гурав, дөрөвдүгээр сард иргэдийн өдөрлөг зохион байгуулж
байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт

Нийтийн тээврийн үйлчилгээний автобус компаниуд иргэдэд ойртсон өдөрлөгөө Баянзүрх дүүргийн Шархадны автобусны зогсоолд зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр ажилтнууд урлагийн тоглолт зохион байгуулж, хөгжөөнт тоглоом зохиож, шинээр ажилд орох хүмүүсийг бүртгэн авчээ. Нийслэлээс зарласан иргэдийн орлцооны ажлын хүрээнд Нийтийн тээврийн газар энэ оны гурав, дөрөвдүгээр сард иргэдийн өдөрлөг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн

долоо хоногийн Ням гаригт нийслэлийн такси үйлчилгээний зургаан байгууллага хамтран өдөрлөг зохион байгуулсан. Нийслэлийн дөрвөн цэгээс буюу Зайсан толгой, Баянзүрх дүүргийн тамгын газар, Долоон буудал, Таван шараас Цирк хүртэл чиглэлд таксинууд цуваагаар явж цугласан байна. Өнөөдрийн байдлаар 17 өдөр 18 байршилд 50 аж ахуйн нэгж байгууллага өдөрлөг зохион байгуулж нийт 4200 зорчигчдод ажлаа танилцуулжээ. Цаашид энэ ажил бага, дунд оврын автобус болон такси үйлчилгээний компаниудаар үргэжлэх юм байна.