Хотын дарга Г.Мөнхбаяр тамирчидтай уулзлаа

Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний зохион байгуулагч, дасгалжуулагчдыг Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа.. Хоёрдахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд хотын дарга амжилт хүсээд тэмцээнийг хамтран зохион байгуулагчийн хувьд Улаанбаатар хотын захиргаа бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Энэ удаагийн азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээнд Киргизстан, Малайз, Монгол, Хонг Конг, Тайландын тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 10-15 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай баг тамирчид анхдугаар тэмцээний аварга Тайландын баг тамирчдыг буулган авчихаад байгаа билээ.
www.ulaanbaatar.mn