УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт нь
Үндсэн хууль зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Мажоритар тойрогт ялагдсан ч сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч пропорциональ нэрсийн жагсаалт руу шилжиж болно гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц хууль зөрсөн гэж үзсэн. АН-ын бүлгийн гишүүд үүнийг нэгэнт баталсан хуулийг хэн нэгний захиалгаар хүчингүй болгох гэж буй оролдлого гэж мэдэгдэж байна. Тиймээс хэрэв УИХ үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оролцохгүй гэдгээ мэдэгдэв. АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг санал хураалтыг 15 цагаас явуулах горимын санал гаргаснаар чуулган түр завсарлаад байна.