Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бүх тасалбар дууссан тухай Европийн хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ. Тэмцээний ээлжит тоглолтууд Польш, Украйн улсуудад болох бөгөөд зохион байгуулах хороонд 13 сая орчим хүмүүс тасалбар худалдаж авах захиалга ирүүлсэн байна.

Хамгийн их тасалбар худалдаж авсан улсууд бол Польш, Украйнаас гадна Англи, Голланд, Швед байжээ. Мөн хагас финалийн болоод аваргын төлөөх тоглолтуудын тасалбар аль хэдий нь дууссан бөгөөд Европын хөл бөмбөгийн түүхэнд урд ийм олон фанатуудыг дагуулсан тэмцээн болж байгаагүй гэж холбооны зүгээс онцолжээ.
Б.Ням