Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн
хуулийг зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр
АН-ын гишүүд шинэ баталсан хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж эрс
мэдэгдэж байв.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр АН-ын гишүүд шинэ баталсан хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж эрс мэдэгдэж байв. Тэд гурван жил ярьж, баталсан заалтаа гуравхан сарын дараа үгүйсгэж байгаа нь цаанаа улс төрийн явуулга гэж хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ы гишүүн Д.Ганхуяг “Цэцийн гишүүд чинь үдэш орой ордноор явж байдаг. Тэгээд л захиалгаа аваад, тэрийгээ хэрэгжүүлдэг болчихоод байна. Сонгуулийн эцэст холимог тогтолцоог бид сонгосон. Энэ тогтолцоогоор зарим иргэдийн санал гээгдээд байдаг тул “шилжих” хувилбарыг оруулж ирсэн шүү. Зургаан сарын өмнө хуулинд гар хүрэхгүй гэдэг асуудал энд яригдана. Үндсэн хуулийн цэц, зарим улс төрчид биднийг хямралд түлхэх гээд байна” гэж байр сууриа илэрхийллээ. “Хэн чухам цэцэд хууль өөрчлөхөд нөлөөлөөд байгаа нь санал хураалтын дүнгээр харагдана. Харж байя” гэсэн утгатай үгийг АН-ын олон гишүүд хэлсэн юм. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар санал хурааж, шийднэ.