Өмнөд Солонгосын парламентийн сонгуулийн дүн гарчээ. Сонгуульд эрх баригч Сэнури нам ялалт байгуулсан байна.

Өмнөд Солонгосын парламентийн сонгуулийн дүн гарчээ. Сонгуульд эрх баригч Сэнури нам ялалт байгуулсан байна. Сэнури нам 300 суудалтай парламентын 152 суудлыг авсан бол сөрөг хүчин болох ерөнхийлөгч Ли Мён Бакийн Нэгдмэл Ардчилсан нам 127 суудал авчээ. Ялалт байгуулсан Сэнури намаас дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй Пак Гюн Хигийн хувьд энэ нь том давуу тал болж байгаа юм. Сонгогчдын ирц 54,3 хувьтай байсан бөгөөд энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 8,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.