
Мөн түүнийг бусдад учруулсан нэг тэрбум 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм. Харин Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, анхан шатнаас оноосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 1.6 тэрбум төгрөгийн хэргийг тусгаарлаж, Захиргааны хэргийн шүүхэд шилжүүллээ. Хуралд шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Ө.Одгэрэл нар оролцов.
Анхан шатны шүүхээс түүнийг 17 удаагийн үйлдлээр 1.6 тэрбум төгрөгийг касснаасаа авч, хувьдаа завшсаныг тогтоосон. Харин тэрээр шүүхийн явцад уг мөнгийн хүмүүст зээлдүүлсэн хэмээн тайлбарлажээ.
Б.Чимэг