ОХУ-ын иргэн Ш.М.Мухамед явганаар хил зөрчин орж ирснийг Хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хилчид саатуулжээ. Тэрээр хугацаат цэргийн албан хаагч бөгөөд анги салбар дахь дарамт шахалтын улмаас оргон зам харгуй мэдэхгүйн улмаас төөрч, улсын хил зөрчин орж ирсэн байна. Тиймээс түүнийг ОХУ-ын талд хүлээлгэн өглөө.

Мөн БНХАУ-ын Эрээн хотоос хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Улаанбаатар хотын харъяат Б.Отгонбаяр, Ховд аймгийн харъяат Л.Батсүх, Орхон аймгийн харъяат Д.Мөнхтуяа, Дорноговь аймгийн харъяат Г.Эрдэнэсүрэн нар улсын хил зөрчин орж ирснийг хилчид саатуулсан байна. Тус иргэд нь БНХАУ-д зорчин явахдаа бичиг баримтаа гээгдүүлэн Эрээн хот дахь Консулын газарт хандсан боловч шийдвэрлэж өгөөгүйн улмаас улсын хил зөрчин орж ирсэн гэж мэдүүлжээ. Дээрх иргэдийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна.
Б.Чимэг