Монголд байгаль орчны чиглэлээр ажилладаг 34 төрийн бус
байгууллага, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран “Иргэний
танхим”-д зөвлөлдөх уулзалт хийлээ. МБОИЗөвлөл нь нийт 680 гаруй
байгууллагы эгнээндээ нэгтгэсэн байдаг аж. Зөвлөгөөнд оролцогчид
“Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох,
зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай Конвенц”

Монголд байгаль орчны чиглэлээр ажилладаг 34 төрийн бус байгууллага, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран “Иргэний танхим”-д зөвлөлдөх уулзалт хийлээ. МБОИЗөвлөл нь нийт 680 гаруй байгууллагы эгнээндээ нэгтгэсэн байдаг аж. Зөвлөгөөнд оролцогчид “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай Конвенц” (Аархусын конвенц)-д нэгдэн орохын ач холбогдлыг хэлэлцсэн юм. Иргэд байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, байгаль орчны засаглалыг төлөвшүүлэх асуудлыг голлон ярилцлаа. Улмаар тогтвортой хөгжилд хүрэх, ирээдүйнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулахыг санал нэгтэйгээр дэмжиж байв.
Аархусын конвенци болон түүний “Бохирдол гаргах, бохирдол үүсгэх бодисыг шилжүүлэх үйл ажиллагааг бүртгэх тухай” протоколд нэгдэн орох асуудлыг санаачлан хэрэгжүүлэх уриалгыг төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэснээс гадна конвенцид нэгдэн орохыг уриалсан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахаар болов.