
Монгол бичгийг хэрэглээндээ эрхэмлэдэг хүмүүст зориулж iPad, iPhone
зэрэг андройд үйлдлийн системтэй утсанд ашиглах шинэ софт бүтээжээ.
Энэхүү софтыг өөрийн хэрэгсэлдээ суулгаснаар үсгийг босоо, монгол
бичгээр бичих аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд энэхүү софтыг
Монголфонт.ком сайтад

Монгол бичгийг хэрэглээндээ эрхэмлэдэг хүмүүст зориулж iPad, iPhone зэрэг андройд үйлдлийн системтэй утсанд ашиглах шинэ софт бүтээжээ. Энэхүү софтыг өөрийн хэрэгсэлдээ суулгаснаар үсгийг босоо, монгол бичгээр бичих аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд энэхүү софтыг Монголфонт.ком сайтад нийтэлсэн бөгөөд, софтыг үнэгүй татаж авахаар байршуулжээ. /Эндээс татаж авах боломжтой/ Өвөрмонгол болон монгол бичгээр бичих сонирхолтой хүмүүс үүнийг татан авч, хэрэглэж заншсан байна. Цаашилбал, монгол бичгээрх агуулгаа хадгалах, зураг болгон хуулах, буулгах /copy, paste/ хийх чадвартай гэнэ. “Apple”-ийн апликэйшн дэлгүүрээс “алмас” эсвэл “монгол” гэсэн түлхүүр үгээр хайж олохыг зохион бүтээгчид зөвлөжээ.
Сэтгэгдэл (10)