
“Тус сониныхон 70 жилийн ойн баяраараа Улаан-Үүдэд зочлохоос гадна монголын түүх, соёл, улс төр, эдийн засгийн амьдралыг харуулсан фото зургийн үзэсгэлэнг нээнэ” хэмээн Улаан-Үүд хотын албаны сайтад мэдээлжээ.
Өнөөдөр үйл ажиллагааны бэлтгэл болгон МОНЦАМЭ сонины эрхлэгч Я.Индра, Улаан-Үүд хотын дарга В.Г.Гаврилова нар уулзалт хийсэн байна.
Улаан-Үүд хотод болсон уулзалтын үеэр Я.Индра: “Сониныхоо 70 жилийн ойн арга хэмжээг энд зохион байгуулснаар танай хотын хэвлэл мэдээллийн салбарынхантай сайн харилцаа тогтоож, цаашид хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.
Д.Идэр