Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын тэмцээн хоёр өдрөө
үргэлжилж байна. Манай эмэгтэй баг тамирчид өчигдөр эхний тоглолтоо хийж
2009 оны аварга Тайландын шигшээ багтай 5 үе ширүүн тоглолт гарч
3:2-ийн харьцаатай хожсон билээ.

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын тэмцээн хоёр өдрөө үргэлжилж байна. Манай эмэгтэй баг тамирчид өчигдөр эхний тоглолтоо хийж 2009 оны аварга Тайландын шигшээ багтай 5 үе ширүүн тоглолт гарч 3:2-ийн харьцаатай хожсон билээ. Өнөөдөр хоёр дахь учраа болох Киргизстан улсын оюутны шигшээ багийг тоглолтын нэгдүгээр үед 25:20, хоёрдугаар үед 25:12 гуравдугаар үед 25:14-өөр илт илүүрхэн 3:0-ийн харьцаагаар хожлоо.
Тоглолтонд Монголын оюутны шигшээ багийнхан жигд сайн тоглолт үзүүлж байна. Багт спортын дэд мастер Э.Мөнх-Үйлс, ОУХМ Г.Цэцэгжаргал, спортын мастер П.Буянжаргал, залуу тамирчин Д.Үнэнтуяа гэсэн тамирчид тоглож байна.