Өнөөдөр хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 51 жилийн ой болж байгаа юм. 1961 оны 4 дүгээр сарын 12-нд Оросын сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин “Восток 3КА-2” хөлгөөр сансарт нисч 1 цаг 50 минут орчим байж дэлхийг нэг тойрсон юм.

Энэ тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монголын анхны, дэлхийн 101 дэх сансрын нисэгч Ж.Гүррагчаа Оросын Улан-Үд хотноо дунд сургуулийн сурагчдад сансар, огторгуйн талаар болон сансарт хэрхэн аялсан тухайгаа ярьж, лекц уншин баяраа тэмдэглэж байгаа юм байна.
Б.Ням