Н.Энхбаярын Зайсан дахь гэрт Улс төрийн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж байна.

Н.Энхбаярын Зайсан дахь гэрт Улс төрийн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва болон зарим МАХН-ын гишүүд байгаа гэж мэдээллээ. Түүний гэрийн гадна Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, МҮНН-ын дарга М.Энхсайхан, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний тэргүүн Уянга нар ирсэн байна. Н.Энхбаярыг “Улаанбаатар Таймс” сонин болон “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан гэх хэргийг гурван жил шалгаж байгаа юм. Харин МАХН-ын гишүүд "энэ хэргээр далимдуулж Н.Энхбаярыг шөнө дөлөөр баривчлах гэж байна. Өнөөдөр 2008 оны долдугаар сарын нэгэнд хуралдсан ҮАБЗ-ын протоколыг сэтгүүлчдэд дэлгэсэн нь түүнийг баривчлах гол шалтгаан боллоо" гэж ярьцгааж байгаа юм.
Б.Чимэг