МАХН-ын дарга Н.Энхбаярын биед буутай хүмүүс халдсан гэж мэдээлж байсан
билээ. Харин энэ талаар тухайн үед Н.Энхбаяртай цуг явж байсан МАХН-ын
Хан-Уул дүүргийн мянгатын дарга С.Ононбаяраас тодрууллаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярын биед буутай хүмүүс халдсан гэж мэдээлж байсан билээ. Харин энэ талаар тухайн үед Н.Энхбаяртай цуг явж байсан МАХН-ын Хан-Уул дүүргийн мянгатын дарга С.Ононбаяраас тодрууллаа. Тэрбээр “Орой найман цагийн үед машинтай явж байхад 4,5 залуу гарч ирээд машины цонх хагалсан. Тэгээд Н.Энхбаяр даргыг чирч буулгахад нь тэнд байсан хүмүүс зогсоох гэж оролдсон. Ноцолдож байх үед тэдний хувцасны энгэрт буу байгаа нь харагдсан. Гэтэл тэд буугаа Хан-уул дүүргийн цагдаа нарт өгч явуулсан. Цагдаа нар ч байсан хуйвалдсан” гэв.