МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын өрөөнд баривчлах тогтоол
танилцуулахаар орсон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат гарч
ирлээ

МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын өрөөнд баривчлах тогтоол танилцуулахаар орсон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат гарч ирлээ. Тэрбээр чухам ямар шалтгаанаар баривчлах гэж байгаа тухайгаа хэлээгүй. Энэ тухай маргааш албан ёсоор мэдээлнэ гэсэн юм. Э.Амарбат “Бид ажлаа хийж байна. Шүүхийн шийдвэрийг, нөхцөл байдлыг танилцууллаа. Ямар ч байсан хуулийн байгууллагын ажиллагаа үргэлжилнэ” гээд машиндаа суугаад явжээ. Түүнийг явахад МАХН-ын гишүүд, дэмжигчид тун их бухимдаж байсан юм. Байрны гадаа байгаа дотоодын цэргийнхэн болон хамгаалалтын хүч сулраагүй, хэвээр байна.
Б.Чимэг