МАХН-ын дарга Н.Энхбаярын байгаа Удирдлагын академийн ойролцоох байранд Улс
төрийн удирдах зөвлөл хуралдаж байгаа. Өрөөнд УИХ-ын хэд хэдэн гишүүн,
Асашёорюү Д.Дагвадорж болон бусад дэмжигчид нь байгаа юм. Харин саяхан БНН-ын
дарга Б.Жаргалсайхан хурлаас гарч явжээ. Сэтгүүлчид түүнээс дотор юуны талаар
ярилцаж байгааг тодруулах гэсэн боловч уурлаж “Та нар одоо боль. Өөрсдөө ороод
мэдэхгүй юу” гэж уурлаад явсан байна.