Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр орой АТГ-аас
баривчилна гэж тотоолыг танилцуулсан ч энэ ажиллагааг өглөө хүртэл
хойшлууллаа гэж мэдэгдэж байсан. Орой 8 цагийн цагийн үед Удирдлагын
академийн ойролцоох байранд нь АТГ-ын зарим ажилтнууд түүнийг
баривчилахаар биед нь халдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр орой АТГ-аас баривчилна гэж тотоолыг танилцуулсан ч энэ ажиллагааг өглөө хүртэл хойшлууллаа гэж мэдэгдэж байсан. Орой 8 цагийн цагийн үед Удирдлагын академийн ойролцоох байранд нь АТГ-ын зарим ажилтнууд түүнийг баривчилахаар биед нь халдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. МАХН-ын гишүүд, дэмжигчид гээд олон хүн үүнийг эсэргүүцэж, сэжигтнээр татсан тогтоолоо танилцуулаагүй байж баривчлах нь хууль бус гэж эсэргүүцэж байсан. Тиймээс АТГ-ын ажилтнууд орой 2 цагийн үед явснаар байдал намжаад байсан. МАХН-ын гишүүд, дэмжигчид ч тарсан юм. Харин үүрийн 6 цагт цагт нар эргэн цугларч Н.Энхбаярын байсан байрны хаалгыг эвдэн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр,
О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар хамт байсан бөгөөд тэдний биед ч мөн цагдаагийнхан халдсан гэж эх сурвалж мэдээлж байна. эдгээр
гишүүдийн биед цагдаагийнхан халдсан гэлээ. Ч.Улаан гишүүний нүдний шил
хагарсан, Д.Тэрбишдагва гишүүний нүүр хавдсан гэдгийг гишүүд өөрсдөө
хэллээ.
МАХН-аас энэ үйл явдалтай холбогдуулан хэвлэлийн хурал зарлаад байна. 24tsag.mn үйл явдлыг эргэн сурвалжилж, мэдээлэх болно.
Б.Чимэг