Н.Энхбаярыг АТГ-аас баривчиллаа. Н.Энхбаярыг 7 сарын нэгний асуудлын талаар дэлгэсэн материалууд нь улсын нууцын зэрэглэлтэй байсан. Тиймээс уг асуудалтай нь холбогдуулан улсын нууц зардруулсан гэсэн үндэслэлээр хорих гэж байгаа хэмээн эхлээд мэдээлж байсан.

Н.Энхбаярыг АТГ-аас баривчиллаа. Н.Энхбаярыг 7 сарын нэгний асуудлын талаар дэлгэсэн материалууд нь улсын нууцын зэрэглэлтэй байсан. Тиймээс уг асуудалтай нь холбогдуулан улсын нууц зардруулсан гэсэн үндэслэлээр хорих гэж байгаа хэмээн эхлээд мэдээлж байсан. Гэвч түүнийг 7 сарын нэгний асуудлаар биш “Найман шарга” хэмээх цуврал боть номуудын хэвлэлтийн зардал, “TV-9”, ордны хажуу талын хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилга, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан шалгахаар шийдвэрлэсэн байна. АТГ-ынхан баривчлах ажиллагааг зохион байгуулсан учир ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүрэг даалгавраар ажиллаж байна гэж хардах хүмүүс олон байсан. Тэгвэл Н.Энхбаярыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан гэж эх сурвалж мэдээллээ.