МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 8 цагт АТГ-ынхан баривчлахаар
завдсан. Сэжигтнээр татсан тогтоол танилцуулаагүй байж баривчлахаар
болсныг эсэргүүцэж МАХН-ын гишүүд болон дэмжигчид гээд мянга гаруй хүн
Н.Энхбаярын Удирдлагын академийн ойролцоох байрны гадаа шөнийн 2 цаг
хүртэл байсан.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 8 цагт АТГ-ынхан баривчлахаар завдсан. Сэжигтнээр татсан тогтоол танилцуулаагүй байж баривчлахаар болсныг эсэргүүцэж МАХН-ын гишүүд болон дэмжигчид гээд мянга гаруй хүн Н.Энхбаярын Удирдлагын академийн ойролцоох байрны гадаа шөнийн 2 цаг хүртэл байсан. Харин энэ үйл явдалтай холбоогтойгоор өчигдөр шөнө Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймаг гээд Улаанбаатар хоттой ойрхон аймгуудаас МАХН-ын гишүүд иржээ. Намын даргыг нь үүрээр баривчилсан гэдгийг мэдсэн гишүүд, дэмжигчид нь улам нэмэгдэж ирсээр байна. Тэд намын даргаа өмөөрч, хууль бус баривчилгаа хийсэн гэж эсэргүүцэн хугацаагүй суулт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэд өнөөдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд нартай уулзахаар болоод байсан. Зарим хүн энэ үйл явдлыг МАХН-ын нэр хүндийг өсгөх улс төрийн хувьд ашигтай үйл явдал болж байна гэж дүгнэж байна.