Өчигдөр орой 7 цагийн үед Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байна гэж сонссон олон хүн Н.Энхбаяр дээр очсон. Тэдний тэргүүнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар яаран, сандран очиж Н.Энхбаярын үнэнч “цэргүүд” гэдгээ олон нийтэд тунхаглан зарлалаа.

Өчигдөр орой 7 цагийн үед Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байна гэж сонссон олон хүн Н.Энхбаяр дээр очсон. Тэдний тэргүүнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нар яаран, сандран очиж Н.Энхбаярын үнэнч “цэргүүд” гэдгээ олон нийтэд тунхаглан зарлалаа. Нэгэнт ингэж “гэрэлд цохиулсан” учир эдгээр гишүүд МАХН-д элсэхээр шулуудсан гэж эх сурвалж мэдэгдлээ. Эрхэм гишүүд маань Н.Энхбаяртай уулзаж өчигдөр орой гэрт нь байхдаа МАХН-д элсэх тааламжтай цаг ирсэн талаар санал солилцсон тухай яриа тархжээ. Уг үйл явдал өнөөдөр болж магадгүй. Сүүлийн үед эдгээр гишүүд намын удирдлагаа ил тод шүүмжилж, МАН-аа хагалан бутаргах ажиллагааг сайн хийж ирснийг олон түмэн гэрчилнэ. Тэдний ард хэн байсныг ч өчигдрийн үйл явдал гэрчлээд өглөө. Ийнхүү Н.Энхбаярыг баривчлах гэсэн ажиллаагаа нэр хүндийг нь өсгөөд, УИХ-ын гишүүдээр эгнээг нь тэлэх сайхан далим боллоо.