Шинээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд эрүүгийн хэрэгт
холбогдон шалгагдаж байгаа бол сонгуульд нэр дэвшихийг хориглосон заалт
орсон. Тиймд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд
бүтэн гурван жил шалгаж байгаа хэргээр нь шалтаглан баривчилсан гэж
зарим эх сурвалжууд хэлж байна.

Шинээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол сонгуульд нэр дэвшихийг хориглосон заалт орсон. Тиймд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд бүтэн гурван жил шалгаж байгаа хэргээр нь шалтаглан баривчилсан гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Түүнийг “Улаанбаатар Таймс” сонин, “Өргөө зочид буудлын хувьчлал болон ерөнхийлөгч байхдаа хэвлүүлсэн номынх нь асуудлаар шалгаж, хэрэгт татаад байгаа юм. Сүүлийн үед явуулсан судалгаагаар МАХН-ын нэр хүнд өсч байгаа тул өрсөлдөгч намууд нь ийнхүү дарж авах гэж оролдсон гэж үзэх хүн олон байгаа юм. Ялангуяа өчигдөр 2008 оны долдугаар сарын нэгний ҮАБЗ-ын протоколыг олон нийтэд дэлгэж, сэтгүүлчдэд тараасан нь эрх баригч намуудыг сандралд оруулсан бололтой гэж МАХН-ын гишүүд ярьж байна.