Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярыг орой үдшийн цагаар буутай
баривчлах гэж оролдоод үүрийн цагаар хүчээр авч явсанд олон нийт ихээхэн
дургүйцэж эхэллээ. Тиймд уг асуудлыг хэлэлцэх ёстой хэмээн МАН-ын нөлөө
бүхий хүмүүс ярилцаад байна.

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярыг орой үдшийн цагаар буутай баривчлах гэж оролдоод үүрийн цагаар хүчээр авч явсанд олон нийт ихээхэн дургүйцэж эхэллээ. Тиймд уг асуудлыг хэлэлцэх ёстой хэмээн МАН-ын нөлөө бүхий хүмүүс ярилцаад байна. Н.Энхбаяр дээр очсон Ч.Улаан, О.Чулуунбат хоёр ч гэсэн асуудлыг намынхаа удирдах зөвлөл, бүлэгээс гадна УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн шаардлагыг гаргажээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Шинэбаяр, О.Чулуубат нарын биед халдсан тул тэдний шаардлагын дагуу өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Мөн УИХ-ын чуулганаар ч гэсэн асуудлыг оруулж, гомдол гаргана гэв.