
Өнгөрсөн шөнө Н.Энхбаярыг баривчлах үеэр тэд тусгайгийнханы халдлагад өртөж хөнгөн бэртэл авсан бөгөөд энэ үйл явдлыг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэнд халдсан бүдүүлэг үйлдэл болсон гэж тэд үзсэн. Гишүүдийн хэлж байгаагаар гэр дотор байсан хүмүүс эсэргүүцэл үзүүлээгүй байхад ийн хүч хэрэглэх шаардлагагүй байсан байна.Тиймээс тэд УИХ-д гомдол гаргахаа мэдэгдээд байна.