Орифлеймийн Г.Оюунгэрэл МАХН-д элсч байгаагаа зарлалаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд намынх нь даргыг баривчилсан явдал бол Монголд ардчилал үгүй болсныг баталж байна гэж мэдэгдээд 14.00 цагт Сүхбаатарын талбай дээр цуглахыг шаардсан байна. Тэрбээр ”Монголд фашист дэглэм тогтсон гэдгийг шөнө болсон үйл явдал харууллаа. Эрүүгийн хуулинд 00.00-08.00 цагийн хооронд баривчилгаа хийх хориотой байдаг. 14.00 цагаас Сүхбаатарын талбайд цуглаж олигархиудын төрийг нураацгаая гэж уриалж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр олноо Орифлеймийн гэгддэг Г.Оюунгэрэл МАХН-д элсч байгаагаа зарлалаа.
Т.Хулан