Хойд Солонгос “Сүүн зам 3” пуужингаа өнөөдрийн 07.39 цагт хөөргөсөн байна. Пуужин хөөрсөн даруйдаа унаж жижиг хэсгүүдэд хуваагдан эвдэрчээ.

Хойд Солонгос “Сүүн зам 3” пуужингаа өнөөдрийн 07.39 цагт хөөргөсөн байна. Пуужин хөөрсөн даруйдаа унаж жижиг хэсгүүдэд хуваагдан эвдэрчээ.
Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ким Мин Сок сэтгүүлчдэд “Хойд Солонгосын пуужин нэг минут орчим хугацаанд хөөрөөд унасан” гэж мэдэгджээ.
АНУ-ын агаарын хүчний дарга Бриан Уиден “Хойд Солонгосын шинжлэх ухааны хамаг чадлаа дайчлан бүтээсэн пуужин хөөрсөн даруйдаа уналаа. Металаар хийсэн пуужин нь цаасаар хийсэн гэлтэй юм” хэмээн ёжилсон байна.
Пуужин яагаад унасан шалтгаан тодорхойгүй байна. Учир нь Хойд Солонгост энэ тухай мэдээлэл хаалттай байна.
Одоо Хойд Солонгост пуужин унасан талаар ямар ч мэдээлэл цацагдахгүй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ардын дуу нь цацагдаж байгаа аж.