Өнөөдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж Төв аймгийн мөрдөнд аваачиж саатуулаад байгаа билээ. Өглөө долоон цагийн орчимд саатуулсан бөгөөд орон нутгийн болоод бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэвтрүүлэхгүй байгаа юм байна.

Өнөөдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж Төв аймгийн мөрдөнд аваачиж саатуулаад байгаа билээ. Түүнийг өглөө долоон цагийн орчимд саатуулсан бөгөөд саатуулагдаж буй газарт орон нутгийн болоод бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэвтрүүлэхгүй байна. Мөн Төв аймгийн цагдаагийн газрын ойр орчмыг тусгай хамгаалалтад авсан бөгөөд одоогоор дотор юу болж байгаа нь тодорхой бус байна. Төв аймгийн мөрдөнд саатуулагдаад байгаа Н.Энхбаярын талаар шуурхай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.