
Н.Энхбаярыг баривчилсан тухай Оросын сайтад
Өнгөрсөн шөнө, өнөөдөр үүррээр Улаанбаатарт болсон үйл явдлыг Оросын
infpol.ru сайт хамгийн түрүүн мэдээллээ. Мэдээнд “Парламентын томоохон
нам болох МАН-аас парламентад суугаа гишүүд Н.Энхбаярын талд шилжин,
МАХН-д элсэж эхэллээ.
Н.Энхбаярыг баривчилсан тухай Оросын сайтад
Өнгөрсөн шөнө, өнөөдөр үүррээр Улаанбаатарт болсон үйл явдлыг Оросын infpol.ru сайт хамгийн түрүүн мэдээллээ. Мэдээнд “Парламентын томоохон нам болох МАН-аас парламентад суугаа гишүүд Н.Энхбаярын талд шилжин, МАХН-д элсэж эхэллээ. Тэдний дунд Монголын үндэсний бөхийн олон удаагийн аварга, Монгол улсын баатар Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны экс тэргүүн О.Чулуунбат, экс шадар болон сангийн сайд Ч.Улаан, хөдөө аж ахуйн экс сайд Д.Тэрбишдагва, УБТЗ-ын экс дарга Р.Рааш, “Монголросцветмет”-ийн экс ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар тэдний дунд байна” гэж дурдсан байна.
ОХУ-ын ГЯЯ-ны Олон улсын харилцааны их сургууль дахь э:х сурвалж үүнийг “Бидний харж байгаагаар оросын талыг баримталсан бодлого явуулдаг хуучин баг нь Н.Энхбаярыг тойрон нягтарч байна” гэж тайлбарлажээ.