УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна.
Тус хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахтай холбоотойгоор
үүссэн нөхцөл байдал, түүнтэй хамт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан,
О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нарын биед халдсан зэрэг нь бүрэн эрхэд нь
халдсан үйл явдал болсон учраас энэ бүхнээ бүлэгтээ танилцуулах аж.

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр түүнтэй хамт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нарын биед халдсан нь бүрэн эрхэд нь халдсан үйл явдал болсон учраас энэ бүхнээ бүлэгтээ танилцуулах гэнэ. Одоогийн байдлаар бүлгийн ээлжит хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоос гадна, УИХ-ын дарга тэргүүтэй тус намын бүлгийн гишүүд оролцож байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын хэлснээр бүлэг байгуулах болсон талаараа бүлгийн хуралдааны дараа жич мэдээлэл хийнэ гэж байна. Мөн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин бүлгийн хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Т.Энхэлээ