Өнөөдөр АН болон МАН-ын гишүүд тус тусдаа хуралдсан. Гэсэн ч сэтгүүлчдэд
АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан талаар ямар байр суурьтай
байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэнгүй.

Өнөөдөр АН болон МАН-ын гишүүд тус тусдаа хуралдсан. Гэсэн ч сэтгүүлчдэд АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан талаар ямар байр суурьтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэнгүй. Харин манай эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ынхан хуралдаад энэ хэрэгт хутгалдахгүй байхаар шийджээ. Хэрэв Н.Энхбаярыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаал, заавраар баривчилсан гэж МАН-ынхан мэдэгдэх юм бол эргүүлээд том, чухал баримт дэлгэхээр болсон байна. Цагаа тулвал хэн АТГ, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дотогш оруулсан бэ гэсэн асуудлыг гаргаж тавина гэж өөр хоорондоо тохирсон аж.