
Хятадын мэдээллийн агентлаг “Синьхуа” өнгөрсөн шөнө болсон Н.Энхбаярын баривчилгааны талаар мэдээллээ. Уг мэдээлэлд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас шалгах үндэслэлээр баривчлан авч явах гэсэн боловч цагдаа нар иргэд, дэмжигчидтэй тулгарсан

Хятадын мэдээллийн агентлаг “Синьхуа” өнгөрсөн шөнө болсон Н.Энхбаярын баривчилгааны талаар мэдээллээ. Уг мэдээлэлд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас шалгах үндэслэлээр баривчлан авч явах гэсэн боловч цагдаа нар иргэд, дэмжигчидтэй тулгарсан гэж бичжээ. Пүрэв гаригийн орой баривчлахаар очсон боловч хоёр талын эсэргүүцэл үргэлжилсээр Баасан гаригийн үүрийн 6 цагт, 300 гаруй хүчний байгууллагын ажилтан Н.Энхбаярыг авч явлаа. Баривчилгааны талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат авлигын хэргээр шалгуулах ёстой, гэвч Н.Энхбаяр огт ирдэггүй учраас албадан аваачих шаардлагатай гэсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлэлд дээрхийг дурдаад Н.Энхбаяр нь Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын ажлыг гүйцэтгэж байсан анхны хүн гэдгийг тэмдэглэжээ.