
Яг одоо Д.Сүхбаатарын талбайд олон хүн хамарсан эхэлж жагсаал эхэлж
байна. Тиймээс болзошгүй эрдэл, аюултай байдлаас сэргийлж "Централ
Тауэр"-ийн ажилчдыг тарааж байгаа гэнэ.

Яг одоо Д.Сүхбаатарын талбайд олон хүн хамарсан эхэлж жагсаал эхэлж байна. Тиймээс болзошгүй эрдэл, аюултай байдлаас сэргийлж "Централ Тауэр"-ийн ажилчдыг тарааж байгаа гэнэ. Талбайн зүүн урд байдаг байрны ихэнх ажилтан тарсан байна. Харин цуглаан хийж байгаа хүмүүс улам нэмэгдэж, олширсоор байгаа юм. Тэд өнөөдөр өглөөний зургаан цагт албадан баривчлагдсан Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг шаардан, тэмцэлд уриалж байна.
"Централ тауэр" барилга нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдалд өртөж байсан. Иргэд ч тэр өдрийг эргэн санаж, өнөөдрийн жагсаал, эсэргүүцлээс болж гадуур гарахгүй байхыг нэг нэгэндээ сануулан, анхааруулж байна.