

Түүнийг эсэргүүцэж байгаа улс төрчид Н.Энхбаярыг Хятад, Оросын дунд байгаа Монгол улсын ардчиллын эсрэг хүн хэмээжээ. Баривчлан авсан АТГ-ын мөрдөн шалгах газрын дарга Э.Амарбат сэтгүүлчдэд төрийн мэдлийн зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан хэргээр шалгах тухай хэлсэн байна. Тэрбээр “Бид бүтэн жилийн турш Н.Энхбаярын хэргийг шалгаж байгаа. Гэтэл тэр асуулгад хариулж, бидэнтэй ирж уулздаггүй байсан” гэсэн юм.
Харин Н.Энхбаярыг дэмждэг, намын гишүүд нь баривчилгааны үеэр цагдаа нарыг эсэргүүцэж, хууль бус баривчилгаа хийлээ, баривчлах шүүхийн шийдвэр байхгүй гэх үндэслэл гаргаж байжээ” гэх зэргээр мэдээлжээ. Мэдээллийн төгсгөлд “Н.Энхбаяр 2009 онд дахин ерөнхийлөгч болохоор сонгуульд өрсөлдсөн ч ялж чадаагүй” гэдгийг бичсэн байна.
Сэтгэгдэл (2211)