
Дорнод аймагтай хил залгаа ОХУ-ын Байгалийн чанад мужийн Агийн
районы Баянбулаг тосгоны 35 байшингийн 20 нь түймэрт шатжээ. Өнөөдөр үд
дунд гэхэд орон нутгийн онцгой байдлын албаны 35 гал сөнөөгч, 18 иргэн
түймрийг арайхийн даржээ. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр нэг
эмэгтэйн хөл хугарсан байна. Түлэгдсэн, амь үрэгдсэн хүн гарсангүй.

Дорнод аймагтай хил залгаа ОХУ-ын Байгалийн чанад мужийн Агийн районы Баянбулаг тосгоны 35 байшингийн 20 нь түймэрт шатжээ. Өнөөдөр үд дунд гэхэд орон нутгийн онцгой байдлын албаны 35 гал сөнөөгч, 18 иргэн түймрийг арайхийн даржээ. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр нэг эмэгтэйн хөл хугарсан байна. Түлэгдсэн, амь үрэгдсэн хүн гарсангүй.
Хилийн ойролцоох тосгод шатаж байгаа нь сүүлийн үед тус бүс нутагт олноор гарах болсон ой хээрийн түймэртэй холбоотой юм. Салхины хурд секундэд 25 метрт хүрч, шороон шуурга ширүүсч байгаа нь түймрийг унтраахад багагүй бэрхшээл учруулж байна. Хөрш зэргэлдээ Буриадад мөн Монголын хилийн ойролцоох Хиагт зэрэг нийт 13 газарт 1600 га түймэртэй байгаа бол Тувад 20 га шатаж байна.