МАХН-ын гишүүд
дэмжигчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилгааг хууль бус гэж үзэн МАХН-ын
гадна жагсаал цуглаан хийж байна. Жагсагчид төрийн ордны дөрөв удаа тойроод
одоо хоёр талын хаалгыг хаачихсан хүмүүсийг оруулж гаргахгүй байгаа аж.
Яг одоо төрийн ордны гадна МАХН-ын гишүүд
дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийж байна. Жагсагчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар баривчилсан гэж үзээд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар жагсагчид ордны гадна талын хоёр хаалгыг хаачихсан хүмүүсийг оруулж гаргахгүй байна. Эдгээр хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг
шаардаж байгаа бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт
шилжинэ гэдгээ мэдэгдэж байна.