Улсын хилийн гарах чиглэлд зорчин явсан иргэн О 6908 ДУА УАЗ-2206 маркын автомашинд 100 ширхэг тэмээний тавхай, иргэн О 1067 ӨМӨ дугаарын УАЗ-2206 маркын автомашины нөөц дугуй, шалнаас зүүсэн саванд 60 ширхэг тэмээний тавхайг тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хууль бус үйлдлийг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан дүн бүртгэлийн ажилтан Г.Мандах нар тус тус илрүүлэн холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)