Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан байна. Уг хэргийн дуудлагаар өчигдөр 14:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн, 46 настай эрэгтэй Б дарагдаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.
Хэргийн талаарх сурвалжлагыг бид эргэн мэдээлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/