Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Төмөр: Боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань ирээдүй хойчдоо хүргэж буй том буян шүү дээ

2015-3-27
0
ЖИРГЭХ

        Энэ жил  орон даяар ЕБС-иуд БСШУЯ-аас хэрэгжүүлж буй бага боловсролын шинэчлсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа  билээ. Хүүхэд бүрийг багаас нь  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай болоход нь зөв суурийг тавьж өгөх  зорилготой тус хөтөлбөрийн  үр дүнд эцэг, эх, олон нийтийн оролцоо нэмэгдэж байгааг багш нар хэлж байна.

Шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдийг залхаахгүй, сонирхолтой байдлаар хичээл явуулахад самбар, шохой хангалтгүй бөгөөд нэмэлт олон зүйл шаардлагатай байдаг аж. Энэ байдлыг эцэг, эхчүүд анзаарч багш нарт хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхэд сайн дураараа тусладаг болжээ. Тухайлбал,  СХД-ийн “Ирээдүй II” бага сургуулийн багш нарт өчигдөр иргэд  хичээлийн хэрэглэгдэхүүн авахад нь  зориулж хандив өргөсөн байна. Тус сургуулийн багш нарын хэлж байгаагаар БЗД-ийн иргэн Батсайхан, Сансар-од, “Адаманд” компанийн  менежер Баясгалан нар бүтэн жилийн сургалтын хэрэглэгдэхүүн авах мөнгө хандивласан байна.  Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд зориулж сайн дураараа хандив өргөсөнд багш нар баяртай  байлаа. Тэд “Сайхан сэтгэлт энэ хүмүүст жилийн дараа хүүхдүүдийнхээ  сурлагын амжилт хэрхэн өссөнийг харуулна” гэдгээ хэлж байсан.

Энэ үеэр тус сургуулийн захирал Н.Төмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сургуульд  сургалтын орчин нэлээд сайн  бүрджээ. Эцэг эхийн оролцоо бий юу?

-Хүүхдийн сурч боловсрох газар, багш нар хичээлээ бэлтгэхэд ажлын байр, сургалтын орчин тав тухтай байх ёстой. Энэ үүднээс хичээлийн жилийн эхнээс сургууль тодорхой зорилт дэвшүүлж ажилладаг. Багш нар маань үйлийн орчин, бүтээлийн орчин сайн бүрдүүлж чаддаг. Хүүхдүүд тухайн хичээлээр олж авсан чадвараа эцэг эхчүүддээ  харуулдаг. Эцэг эх хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлийг хараад, багшийн хичээл дээр суугаад хүүхдийнхээ ярианы  чадвар,  хичээлд оролцох идэвхийг хараад  баярладаг. Хөгжиж чадваржсан хүүхдээ харсан эцэг эх сургуулийн захиргаатай хамтарч ажиллах дуртай. Тэр сургуульд юу хэрэгтэй байна гэдгийг олж хараад өөрсдөө санал дэвшүүлдэг. Үүний үр дүнд манай сургууль техник тоног төхөөрөмж, хөгжим хэрэгсэл боломжийн хэмжээнд хангагдаж чадсан.  Залуу эцэг эхчүүд хүүхдээ  маш сайн дэмжиж байгаад талархах хэрэгтэй. 350 мянган төгрөгийн үнэтэй гитар хүүхдэдээ гар татахгүй авч өгч байна. Хүүхдээ хөгжүүлэхэд ингэж их анхаарч байхад бид сайн л ажиллах ёстой.    

-Үзүүлэн таниулах материал бэлтгэхэд нэг багш жилдээ  хэдэн төгрөг зарцуулдаг вэ. Тооцоолж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Доод тал нь 100 мянган төгрөг. Цаашлаад 300 түүнээс цааш мянган төгрөг зарцуулж байна.  Хүүхдийн сонирхлыг татахын тулд самбар, шохой хангалтгүй. БСШУЯ-аас хичээлийн хэрэглэгдэхүүн авахад зоруилж  тодорхой хэмжээний төсөв өгдөг болсон. Энэ бол том тус шүү дээ. Өнөөдөр манай  багш нарт гурван залуу ирж  хандив өглөө. Баясгалан гэж залуу  “Адаманд” компанийг төлөөлж ирсэн бол Батсайхан, Сансар-Од нар хувиасаа хандивлаж  байгаа юм байна.  Боловсролд  хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань ирээдүй хойчдоо хүргэж буй том буян шүү дээ. Олон олон ийм хүмүүс байгаасай.  

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хараахан хэвлэгдээгүй байгаа номноос... (103.229.122.121)
    Хэрэв хэн нэг нь надад Та хүүхдийн эцэг, эхийг төлөөлж багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний талаар саналаа хэлнэ үү гэвэл би Хүүхдийнхээ ирээдүйн ажил, амьдралынх нь баталгааг бодолцоод мэдлэг, чадварын ахиц, түвшинд 40 оноо, хүүхэд энэ нийгэмд хүн болж төлөвшихөд багшийн үүрэг их гэж үзээд төлөвшилд 15 оноо, хүүхдийн авъяасыг хөгжүүлсэн байдалд нь 10 оноо, хэрэглэгч хаан учраас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшинд 15 оноо, хүүхдийн эрүүл мэндийн байдал багшаас нэг их хамаарахгүй ч анги танхимын ариун цэвэр, тохь тухтай байдал, эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулах гэх мэт үүргийг нь бодолцоод эрүүл мэндийн байдалд 10 оноо, багшийн өөрийнх нь мэдлэг, ур чадвар, зан үйл хүүхдийн сурлага, төлөвшилд нөлөөтэй гэж үзэж 10 оноо өгнө гэж хариулах юм байна. ХУД-ийн иргэн Ш.Раднаа
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    24 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    47 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    59 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    1 цаг 17 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    1 цаг 22 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    17 цаг 12 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    17 цаг 17 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    17 цаг 22 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    17 цаг 57 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    18 цаг 19 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    18 цаг 51 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    18 цаг 58 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    19 цаг 17 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    19 цаг 22 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    19 цаг 39 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    19 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    19 цаг 44 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    19 цаг 48 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    19 цаг 51 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    22 цаг 4 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК