Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналын эздийг шалгаруулдаг.
Энэхүү шагнал нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгох дээд шагнал юм. Тэгвэл Дэлхийн эмч нарын өдөр тохиож байгаатай холбоотой маргааш 14:00 цагт МҮЭСТО-п "Алтан чагнуур" шилдэг эмч шалгаруулах ёслол болох юм байна.